Суурь тэтгэврийн дээд хэмжээ 300 мянган төгрөг боллоо

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг тогтоох тухай" тогтоол батлагдлаа. УИХ 2026 оны улсын төсвийн тодотголыг баталсны дараа 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинэ суурь тэтгэвэр авч эхэлнэ.
Тогтоолоор суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг, түүнийг тооцоход баримтлах тогтмол дүнг 40,000 төгрөг, шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг 5,000 төгрөг, дээд хэмжээг 300,000 төгрөгөөр тус тус тогтоов.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, суурь тэтгэврийн хэмжээг тооцох томьёо болон тогтоолд заасан үзүүлэлтүүдийг баримтлан суурь тэтгэврийн хэмжээг тооцож, хуульд заасан хугацаанаас эхлэн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргалд даалгав.
Жишээлбэл, 240 сар буюу 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж, 769,000 төгрөгийн тэтгэвэр авч буй хүний суурь тэтгэвэр 201,550 төгрөг байна. Харин 360 сар буюу 30 жил шимтгэл төлж, 1,000,000 төгрөгийн тэтгэвэр авч буй хүний суурь тэтгэвэр 240,000 төгрөг болно.
Суурь тэтгэврийг одоо авч буй тэтгэвэр дээр нэмж олгоно.
Холбоотой мэдээ

Сэтгэл зүйч ЕБС, их сургууль, ажлын байранд шаардлагатай гэсэн судалгаа

Согтуугаар жолоодсон 65 жолоочийг илрүүлжээ

Солонго-1,2 төслийн 5002 айлын орон сууцны үнэлгээ 3.9 сая төгрөг

Архангай аймгийн Тариат суманд нуурын мөс цөмөрч суудлын автомашин живжээ

Хүрэн баавгайн дуудлага мэдээлэл өдөрт 50-60-аас долоо болж буурчээ

