Сүхбаатарын талбайн автобусны зогсоол маргааш түр хаагдана

Сүхбаатарын талбайн автобусны төв зогсоолыг 2026 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 06:00-11:00 цагийн хооронд түр хаана. Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр, тус хугацаанд зогсоолоор дайран өнгөрөх нийтийн тээврийн зарим чиглэлийн замнал өөрчлөгдөнө.
Тодруулбал, Х:19 “Сүхбаатарын талбайн төв зогсоол-Чингис хаан ОУНБ”, М:3 “Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбайн төв зогсоол”, М:1Б “Ботаник-Сүхбаатарын талбайн төв зогсоол”, Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбайн төв зогсоол”, Ч:30 “Жанжин клуб-Сүхбаатарын талбайн төв зогсоол” чиглэлийн автобуснууд Сүхбаатарын талбайн урд талын зогсоол дээр зогсох юм.



Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

