Сүхбаатарын талбайд 40 дэх удаагийн Номын баяр эхэллээ

«Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль», Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болгон зохион байгуулдаг «Үндэсний бичиг соёл, номын өдөр» өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.
Энэ жилийн номын баяр 40 дэх удаагийнх бөгөөд «Илүү их уншъя, эх дэлхийгээ хайрлая» уриа дор 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Номын баяр нь ном бүтээл туурвидаг, уншдаг, бүтээдэг, үйлдвэрлэдэг, борлуулдаг, номыг дээдэлдэг хэн бүхнийг уулзуулдаг арга хэмжээ юм. Мөн эдгээр өдрүүдэд мэдлэг туршлагаа солилцох, шинэ ном, бүтээлээ уншигч олондоо танилцуулж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, уншигч зохиолчдоо ойртуулах, бүх нийтийн уншлагыг дэмжих зэрэг ажлыг нийслэл болон аймаг орон нутагт зэрэг зохион байгуулах юм байна.
«Үндэсний бичиг соёл, номын өдрүүд» - 2026 намрын баярын хөтөлбөрт:
- Зохиолчид болон хэвлэлийн газар, номын худалдаа;
- Зохиолч уншигчдын уулзалт, шүлэг яруу найргийн уншлага;
- Үндэсний бичиг, каллиграфи (уран бичлэг), соёлын өвтэй холбоотой сургалт;
- Шинэ, хуучин номын худалдаа;
- Номын сангийн соёлын боловсролын хөтөлбөр зэрэг хүүхэд, залуус, нийт иргэдэд чиглэсэн олон талт арга хэмжээ;
- Хүүхэд залууст дуртай зохиолчтойгоо уулзаж, гарын үсэгтэй ном авах, бүтээлийн тухай яриа өрнүүлэх боломж.
Холбоотой мэдээ

Ойн түймэр экосистемд их хохирол учруулдаг гэв

Монголын нэрээр миссийн тэмцээнд оролцож буй хүний иргэншлийг шалгаж байна

Хүннү нар нар, сарыг шүтэж, нуурын толинд тусгаж тангараг өргөдөг байжээ

Утга зохиолын Нобелийн шагналыг Канадын зохиолч Энн Карсон хүртлээ

🕊️ АВРАЛЫН ШҮТЭЭН | Иог, бясалгалын хөрөг нэвтрүүлгийн хэсгээс

