Сүхбаатар дүүрэгт хог тээврийн байгууллагын оффис, авто граш ашиглалтад ороход бэлэн болов

Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дэвшил менежмент ААТҮГ-ын оффис, авто грашийн зориулалттай барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад оруулахад бэлэн болсон байна.
Уг барилга нь 16*20 метрийн хэмжээтэй бөгөөд граш, оффис, ажилчдын амралт, сургалтын өрөөнөөс бүрдэж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт хог тээвэр, тохижилт, цэвэрлэгээний үйл ажиллагааг хариуцдаг тус газрын шинэ граш, оффис ашиглалтад орсноор ажилчдын ажиллах орчин сайжрах, техникийн арчлалт, үйлчилгээ хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэх юм.
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дэвшил менежмент ААТҮГ-ын оффис, авто грашийн зориулалттай барилгыг барьж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо.


Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

