Сүхбаатар дүүрэг гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт 92.8 хувийн үнэлгээ авлаа

AI мэдээ
Сүхбаатар дүүрэг гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт 92.8 хувийн үнэлгээ авлаа

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг Сүхбаатар дүүрэгт энэ сарын 12-16-ны өдрүүдэд болж, нэгдсэн дүн гарлаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын ажлын хэсэг дүүргийн 13 албаны 74 мэргэжлийн анги, 1-20 дугаар хорооны Засаг даргын Ажлын алба, төр, хувийн хэвшлийн 110 байгууллага, аж ахуй нэгжийн нийт 1320 алба хаагчийг хамруулан газар дээр нь үзлэг хийж, мэргэжлийн арга зүйн зөвлөмж өгсөн. Ажлын хэсгийн нэгдсэн дүнгээр дүүрэг 92.8 хувь буюу “Маш сайн” дүгнэгдлээ.

Өнөөдөр өглөө 07:30 цагаас эхлэн дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн албаны бэлэн байдлын нэгдсэн үзлэг зохион байгуулагдсан. Үзлэгт гамшгаас хамгаалах албаны 600 гаруй алба хаагч, гамшгийн үед авран хамгаалах, сэргээн босгох тусгай зориулалтын 32 машин механизм, техник хэрэгсэл оролцсон. Энэ үзлэг нь гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон үед хариу арга хэмжээг хурдан шуурхай авах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн арга зүйн удирдлагаар ханган хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, эрсдэлийг хохирол багатай даван тулах зорилготой.

Нийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ