Солонго 1, 2 төслийн мкв-ийн үнийг 10-р сард зарлана

AI мэдээ

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Солонго 1, 2 төслийн үнэ ханшийн талаар тодруулга хийлээ.

Тэрээр 10-р сард сонгон шалгаруулалт хийгдэх бөгөөд түрээслэх, түрээслээд өмчлөх зэрэг олон хувилбар байгааг дурдав. Түрээслээд өмчлөх нь дотроо хоёр хувилбартай гэв.

Ерөнхий сайдтай зөвлөлдсөний эцэст зорилтот бүлгийн иргэддээ хамгийн доод үнэлгээ хэд байхыг судалж байна. 10-р сард сонгон шалгаруулалтаа зарлахдаа мкв-ийн үнээ зарлана.

Мөн гаднах тохижилтын ажил энэ долоо хоногт багтаж дуусах бөгөөд үүний дараа энэ ондоо багтаан айлуудыг оруулахыг мэдэгдлээ.

Мкв-ын үнэ 4.428.000 төгрөг гэж гарсан. Анх гэрээ хийхдээ 266 сая 800 орчим мянган доллароор гэрээ хийгдсэн бөгөөд хоёр улсын Засгийн газар хооронд ийм дүнгээр хийгдсэн. Гүйцэтгэгч компани нь 500-600 орчим мянган долларын татуутай гэрээ хийгдсэн. Гүйцэтгэж байгаа компанийн зардлыг хэмнэх, ханшийн зөрүү зэрэг маш олон асуудал байгаа. Гэхдээ эргээд мкв-ийн үнээр эргэж хариу хэлнэ.

Улс төрНийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ