Солонго-1,2 төслийн 5002 айлын орон сууцны үнэлгээ 3.9 сая төгрөг
Солонго-1,2 төслийн 5002 айлын орон сууцны нэг м.кв-ын үнэлгээ 3 сая 900 мянган төгрөг байна. Дунджаар 45 м.кв байрны үнэ 175 сая төгрөг болж байна.
Тус төслөөс дөрвөн төрлийн үйлчилгээг санал болгож байна.
- Түрээсийн орон сууц (500 айл): 1 сарын түрээс 700 мянган төгрөг.
- Түрээслээд өмчлөх 20 жил (1500 айл): 175 сая төгрөгийг 20 жилд хувааж, ямар нэгэн хүүгүйгээр төлөх боломжтой. Ингэснээр түрээслэгч сарын түрээс 700.000 төгрөг + 720.000 төгрөг төлөөд 20 жилийн дараа байраа өмчлөх юм. Сард 1.420.000 төгрөг төлнө гэсэн үг.
- Түрээслээд өмчлөх 5 жил+ипотек: Урьдчилгаагаа бүрдүүлж чадахгүй байгаа иргэд таван жилийн хугацаанд түрээсээ төлөхөөс гадна ипотекийн урьдчилгаагаа бүрдүүлнэ. Сарын түрээс 700.000 + 000=1.560.000 төгрөг. Ингэснээр таван жилийн дараа ипотекийн зээлэнд хамрагдах боломжтой.
- Хамтын өмчлөл (500 айл): 175 сая төгрөгийн 15 хувийн урьдчилгаа төлөөд сард 550.500 төгрөг төлж, ипотекийн зээлэнд хамрагдах боломжтой.
- Газар (2500 айл): Гэр хорооллын айлууд газраараа байранд орох саналыг тавина.
Хот барилга байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас 2027-2030 онд “100.000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрт анх удаа байр худалдан авч байгаа болон гэр хороололд амьдардаг иргэдийг хамруулах юм. Өнөөдрийн байдлаар ипотект хамрагдах хүсэлтэй 55 мянган иргэн байна. Ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн 6 хувийн зээлээр орон сууцанд оруулна.
Холбоотой мэдээ

Сэтгэл зүйч ЕБС, их сургууль, ажлын байранд шаардлагатай гэсэн судалгаа

Согтуугаар жолоодсон 65 жолоочийг илрүүлжээ

Суурь тэтгэврийн дээд хэмжээ 300 мянган төгрөг боллоо

Архангай аймгийн Тариат суманд нуурын мөс цөмөрч суудлын автомашин живжээ

Хүрэн баавгайн дуудлага мэдээлэл өдөрт 50-60-аас долоо болж буурчээ

