Согтуугаар жолоодсон 65 жолоочийг илрүүлжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 жолоочийг илрүүлсэн гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлэв.
Архи согтууруулах ундаа тархи, төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг дарангуйлж, жолоочийн замын нөхцөл байдлыг зөв үнэлэх, урьдчилан таних, тээврийн хэрэгслийг аюулгүй удирдах чадварыг алдагдуулж, осол гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж мэдээлэлд дурдсан байна.

Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж, өөрийн болон бусдын амь насыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Холбоотой мэдээ

Аппликэйшний зээлийн сарын хүү 4.5 хувиас хэтрэхгүй байхаар шийдвэрлэлээ

Монголбанк, Германы Холбооны банктай санамж бичиг байгууллаа

Баруун аймгуудын нутгаар цасаар шуурна

Сэтгэл зүйч ЕБС, их сургууль, ажлын байранд шаардлагатай гэсэн судалгаа

Суурь тэтгэврийн дээд хэмжээ 300 мянган төгрөг боллоо

