Софт теннисчид Азийн наадмын багийн төрөлд өрсөлдлөө

AI мэдээ
Софт теннисчид Азийн наадмын багийн төрөлд өрсөлдлөө

Азийн зуны спортын XX наадмын нээлтээс өмнө софт теннисний төрөл эхэлж, 13 орны 100 орчим тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээн Хигашияма теннисний талбайд болж, өнөөдөр эрэгтэй, эмэгтэй багийн төрөлд манай тамирчид хүч үзлээ.

Эмэгтэйчүүдийн баг "B" хэсэгт Тайланд, Тайвань, Филиппинтэй, эрэгтэйчүүдийн баг "C" хэсэгт Тайвань, Лаос, Энэтхэгтэй оноолт таарсан ч хэсгээсээ гарах болзол хангаж чадсангүй.

Эрэгтэй, эмэгтэй багийн медальтнууд энэ сарын 20-нд тодорч, 21-нд холимог баг, 22-23-нд ганцаарчилсан төрөлд өрсөлдөх хуваарьтай.

Софт теннис 1990 оноос үзүүлэх тоглолт хэлбэрээр, 1994 оноос Азийн наадмын үндсэн хөтөлбөрт багтсан. БНСУ-ын тамирчид 26 алт, 15 мөнгө, 20 хүрэл медалиар тэргүүлж, япончууд 11 алт, 13 мөнгө, 14 хүрэл, Тайвань найман алт, 13 мөнгө, 18 хүрэл, БНХАУ нэг алт, гурван мөнгө, 13 хүрлээр удаалж байна.

СпортУншигчдад
0

Холбоотой мэдээ