Шүүх "Херо энтертайнмент"-ийн Б.Баатарын хилийн хоригийг хэвээр үлдээлээ

Нийслэлийн прокурорын газраас "Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл буюу залилах, 18.6.1 дүгээр зүйл буюу мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх энэ оны есдүгээр сарын 25-ны өдөр түүнд Монгол Улсын хилээр гарахыг хориглох шийдвэр гаргасан.
Өмгөөлөгчид тус шийдвэрийг цуцлуулахаар Ерөнхий шүүгч Б.Халиунд хүсэлт гаргасан ч шүүх хүсэлтийг авч хэлэлцээд Б.Баатарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

