Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг намрын чуулганаар батлахыг шаардав

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн батлахыг шаардаж "Зөвийг Шүгэлдэгчид" НҮТББ болон Монголын барилгачдын нэгдсэн холбооны төлөөлөл хамтран хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Монголын барилгачдын нэгдсэн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Өлзийбат: "Нийгэм шударга дуу хоолойг хүсэж байна. Шударга бус зүйлсийн эсрэг дуугарах боломжийг Шүгэл үлээгчийг хамгаалах хууль гаргаж өгдөг" гэж хэлэв.
Тэрбээр шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль одоог хүртэл батлагдахгүй явж байгааг дурдаад, Н.Учралын Засгийн газарт уг хуулийг яаралтай УИХ-аар оруулж, асуудлыг шийдэх шаардлагыг хүргүүлж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр барилгын салбарыг авлигад автсаныг салбарынхан хэлдэг ч эгэл жирийн ажилчид тэмцдэг, хамгаалах хууль байдаггүй гэдгийг онцлов.
"Шүгэл үлээж, нийгэмд дуу хоолойгоо хэлснийхээ төлөө иргэний эрх зүйн боломж муудаж болохгүй. Хамгаалагдаагүй байгаа нөхцөлд хэн ч шүгэл үлээхгүй"

Монголд шүгэл үлээгч хоёр төрөл байгааг Б.Өлзийбат дурдав: шүгэл үлээгээд нухчин даруулж, нийгмээрээ чичлүүлдэг нэг хэсэг, эсвэл дарга сайд албан тушаалтнуудын өмнөөс гарч ирж дуугарч дараа нь албан тушаалд дэвшдэг нөгөө хэсэг.
Нийгэмд шударга ёс хэрэгжихгүй, тэгш бус байдал их байгаа шалтгааныг шүгэл үлээгчдийг хамгаалдаг хууль эрх зүйн орчин байхгүйтай холбон тайлбарлаж, Шүгэл үлээгчийн тухай хуулийг баталснаар салбар салбарт авлигагүй байх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Олон улсын байгууллагууд Монголын Засгийн газарт үеийн үед зөвлөмж өгсөөр ирснийг дурдаад, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль байхгүйгээр хэн ч шүгэл үлээх боломжгүй, үлээж байгаа шүгэл ч амжилтад хүрэхгүй гэж хэлэв.
"Шүгэл үлээгчийн тухай хууль хамгийн их гацдаг"
"Зөвийг шүгэлдэгчид" ТББ тэргүүн Г.Эрдэнэзул: "Шүгэл үлээгчийн тухай хууль хамгийн их гацдаг. 2022 он, 2023 он гэх мэтчилэн сүүлдээ түүх бичиж байгаа юм шиг их цаг хугацааг өнгөрүүлж байна" гэв.

Тэрээр шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийг батлахгүй байгаа шалтгааныг бүгд бодох хэрэгтэйг дурдаад, цаана нь ямар нэгэн эрх ашиг байгаа байх гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
"Иргэд шүгэл үлээгээд эхэлбэл хэний эрх ашиг илүү хөндөгдөх вэ гэдгээс магадгүй улс төрчид айж байгаа ч юм билүү"
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

