ШШГЕГ: Засгийн газрын сайдын компани 53 тэрбумын өртэй

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал А.Намсаманд засгийн газрын танхимын нэгэн сайдын хамаарал бүхий компанид 53 тэрбум төгрөгийн өр төлбөртэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгааг мэдээлсэн. Уг компани нь шадар сайд Н.Номтойбаярын хамаарал бүхий Монголын алт (МАК) ХХК болохыг эх сурвалж тодотгожээ.

Харин Монголын алт (МАК) ХХК Хууль зүйн дотоод яаманд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааны талаар гомдол гаргажээ.

Тус компани гомдолдоо: 2024 онд шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг бүрэн барагдуулснаар албадан гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, албадан гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн. Ингэхдээ төлбөр авагчид шилжүүлсэн 110 орчим тэрбум төгрөгийг тооцоогүйн улмаас МАК ХХК тэрхүү мөнгийг дахин төлсөн гэжээ.

Шадар сайд Н.Номтойбаяр: "ШШГЕГ өөрөө хууль давсан шийдвэр гаргаж, миний хамаарал бүхий компаний дансыг хаасан. Тэрнээс биш өртэй, тэр нь шүүхээр явж байгаа асуудал байхгүй. Өнгөрсөн долоо хоног А.Намсаманд гэж хүн өөрөө над руу залгаад байсан. Би аваагүй" гэсэн тайлбарыг өглөө.
Мөн тэрээр "А.Намсаманд намайг шоронд байхад ажилчдадаа "Номтойбаярыг оргосон гэдэг мэдүүлэг өг" гэж шаардаж байсан. Тэр хүмүүс үгэнд нь ороогүйн төлөө ажлаасаа халагдсан" гэлээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

