Шөнийн марафоны үеэр Ч:84, М:6 чиглэлийн автобус 20:00 цагаас өмнө зогсоно

Улаанбаатар хотод есдүгээр сарын 26-ны бямба гарагт анх удаа шөнийн марафон зохион байгуулагдана. Марафон 17:00-23:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Гүйлтийн замналд орж буй зам, талбайд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт үүсэх тул Ч:84 "Бага тэнгэр сити – Хан Хиллс -120 мянгат", М:6 "ТЭЦ-3 – Баянмонгол хороолол-Монгол тэмүүлэл сургууль" чиглэлийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг 20:00 цагаас өмнө дуусгаж, хөдөлгөөнийг зогсоохоор төлөвлөж байна.


Харин Ч:65, Ч:80, Ч:32Б гэсэн гурван чиглэлийн 24 тээврийн хэрэгсэл есдүгээр сарын 26-ны өдрийн 17:00 цагаас хойш өөрчлөгдсөн маршрутаар үйлчилгээ үзүүлнэ.

Шөнийн марафоны үеэр дараах чиглэлүүд иргэдэд үйлчилнэ:
- ШҮ: 1 Офицер -5 шар
- ШҮ:2-Нисэх-Сүхбаатарын талбай
- ШҮ:3-Сүхбаатарын талбай -Зунжин чиглэлийн автобус шөнийн 02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

