Ширээний теннис: Монголын эрэгтэйчүүдийн баг Йеменийг 3:1-ээр хожиж шөвгийн 16-д шалгарлаа

Айчи Нагоя 2026 Азийн наадмын ширээний теннисний эрэгтэйчүүдийн багийн төрөлд Монголын шигшээ баг Йемений багийг 3:1-ээр хожлоо. Энэ төрөлд нийт 23 улсын баг өрсөлдөж байгаа бөгөөд Монголын эрэгтэйчүүдийн баг БНСУ, Йемений хамт "D" хэсэгт багтсан.
Өмнөх өдөр БНСУ-ын баг Монгол, Йеменийг тус тус 3:0-ээр хожсоноор шөвгийн наймд шалгарах эрхээ авсан бол өнөөдөр Монгол, Йемений баг учраа таарлаа.

Эхний тоглолтод М.Тэмүүлэн Йемений Ибрахим Губранд 1:3-аар дийлдсэн ч гурав дахь тоглолтод Магд Алдхубхамыг 3:1-ээр ялав. Улмаар А.Билгүүн, Б.Энхтамирбаясгалан нар өрсөлдөгчөө оноогоор илүүрхсэнээр Монголын баг 3:1-ээр ялалт байгууллаа.
Чансаагаар хэсгээ тэргүүлсэн дөрвөн баг шууд шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авсан бол үлдсэн дөрвөн эрхийн төлөө 10 баг өрсөлдөх юм.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

