Шимтгэл төлөгчийн тоо 22 мянгаар нэмэгдэв

AI мэдээ
Шимтгэл төлөгчийн тоо 22 мянгаар нэмэгдэв

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр сэтгүүлчдэд нийгмийн даатгалын асуудлаар мэдээлэл хийв.

Төсвийн тодотголыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор удахгүй хэлэлцэж, ирэх нэг дэх өдөр чуулганаар орох юм. Баталгаажвал 11-р сарын 1-нээс суурь тэтгэвэр нэмэгдэнэ. Тэтгэвэр авч буй 53 орчим мянган иргэний тэтгэвэр ажилласан жил, төлсөн шимтгэлээс хамаарч 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх бөгөөд 2027 оноос цаашид тэтгэврийн нэмэгдлийг үргэлжлүүлэн шийдвэрлэнэ.

2027 оны 1 сарын 1-нээс бид ирэх оны улсын төсөвт өгсөн саналаар бол дахин суурь тэтгэвэр дээрээ инфляцийн нэмэгдэл мөн итгэлцүүрийн нэмэгдлийн асуудлыг оруулж ирнэ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг улсын гурван талт хэлэлцээрээр тогтоодог. Төр, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэл гэсэн талуудын хэлэлцээр түр зогссон байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг саяд хүргэхийг ажил олгогч, төрийн төлөөлөл дэмжихгүй байгаа аж.

Эдийн засгийн нөхцөл байдал, энэ оны сүүлийн инфляцийн гүйцэтгэлтэй уялдуулж дахиж хар гэсэн чиглэлийг надад өгсөн учраас түр зогссон байгаа.

Улсын хэмжээнд ажил эрхлэлт нэмэгдэж буй үзүүлэлт гарсан. Төрийн албан хаагчдыг цомхотгосонтой холбоотойгоор ажилгүй болсон иргэд бий. Гэхдээ өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо 2024 онтой харьцуулахад 22 мянгаар нэмэгдсэн байна.

Нийгэм, эдийн засагУлс төрУншигчдад
2

Холбоотой мэдээ