Шатахууны үлдэгдэл 10-34 хоногийн хэрэглээтэй байна

Улсын хэмжээнд шатахууны нөөцийн байдлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензин 22,000 тонн буюу 10 хоногийн хэрэглээтэй, дизель түлш 108,000 тонн буюу 27 хоногийн нөөцтэй байна. Харин АИ-95 бензин 2,079 тонн буюу 17 хоног, онгоцны түлш 7,081 тонн буюу 34 хоногийн хэрэглээг хангахаар байгаа аж.
Орос, Хятад болон гуравдагч улсаас нийт 78,000 тонн шатахуун авахаар төлөвлөсөнөөс 38,000 тонн нь өнөөдрийн байдлаар орж ирснийг дэд сайд мэдээлэв. Мөн ойрын хугацаанд Хятад, Солонгос улсаас АИ-92 автобензинийг оруулж ирэх хэлцэл хийж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр Солонгосын талтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажил үргэлжилж байна.
Шатахууны оочер дараалал, газрын тосны бүтээгдэхүүнийг дамлан зарахтай холбоотой зөрчил, гэмт хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий Газарт өнгөрсөн хугацаанд 786 дуудлага мэдээлэл ирснээс давхардсан тоогоор 72, урьдчилан сэргийлж таслан зогсоосон 159 мэдээлэл байжээ.
Эдгээрээс шатахуунтай холбоотой хэрүүл маргааны 431, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээхтэй холбоотой 33, бусдын эрүүл мэндийн эсрэг 36, шатахууныг шаглаж зарсан 23 тохиолдол гарсан байна.
ЦЕГ-аас тухай бүрд нь зөрчлийн хэрэг нээн шалгаж, ялангуяа газрын тосны бүтээгдэхүүнийг дамлаж зарах үйлдэлтэй холбоотой зөрчилд иргэдийн гомдол мэдээлэлд үндэслэсэн арга хэмжээ авч ажиллаж байна
гэж Б.Мөнхтамир хэллээ.

Холбоотой мэдээ

Гараашны татварыг чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж, санал авч эхэлжээ

Сүхбаатар дүүрэг гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт 92.8 хувийн үнэлгээ авлаа

МОНГОЛ ХҮН БҮРД ХҮРГЭЭРЭЙ! МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛАЛ МИНЬ НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛЭНЭ!

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараахыг санал болголоо

2027 онд мэдээлэл сурталчилгааны зардалд 26.4 тэрбум төгрөг төсөвлөжээ

