Шатахууны орон нутгийн ачилтыг нэмэгдүүлжээ

Шатахууны шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлэхдээ, өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 117 шатахуун түгээх станцад 1185 тонн бүтээгдэхүүн нийлүүлсэн бол орон нутгийн 93 ШТС-д 934 тонн АИ-92 төрлийн авто бензин нийлүүлсэн байна.
Нийслэл хотод шатахуун түгээх станцуудын оочир дугаарлалт харьцангуй багассан тул орон нутгийн ачилтыг нэмэгдүүлж, тасралтгүй ажиллуулахаар ханган ажиллаж байгаа гэв. Ирэх амралтын өдрүүдэд аж ахуйн нэгжүүдийн агуулахууд хэвийн ажиллаж, түгээлтийг хэвийн үргэлжлүүлнэ гэж тэрбээр мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 210, орон нутагт нийтдээ 524 шатахуун түгээх станцад авто бензин болон дизель түлшийг хэрэглэгчдэд түгээн ажиллаж байна. Харин улсын хэмжээнд 28 ШТС үлдэгдэлгүй болсон.
Улсын хэмжээнд холбогдох мэдээллүүдийг авч, долоо хоногийн турш бүтээгдэхүүнгүй байсан шатахуун түгээх станцуудад нэмэлт ачилтуудыг гарган ажиллаж байгаа гэж Б.Дашпүрэв онцлов.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

