Шатахууны нөөц: 12 сум руу автобензин ачиж, Эрээнцав боомтоор 780 тонн орж ирж байна

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр шатахууны шуурхай штабын ээлжит хэвлэлийн хурлын үеэр автобензиний нөөцийн талаар мэдээлэл өглөө.
Түүний хэлснээр, өнгөрсөн 24 цагт Улаанбаатар хотын 160 ШТС-руу 2,000 тонн АИ-92, орон нутгийн 84 ШТС-руу 1,038 тонн автобензин түгээсэн байна.
Улсын хэмжээнд 12 сум газрын тосны бүтээгдэхүүн, тэр дундаа автобензин хомсдолтой. Хадлангийн улирал эхэлсэнтэй холбогдуулан орон нутгийн нөөцийг хэвийн болгох ажлыг хийж байгаа тул өнөөдөр тус сумд руу ачилт гаргахаар болжээ.
Б.Дашпүрэв цааш нь эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд ОХУ, БНХАУ, БНСУ болон холбогдох улсуудаас бүтээгдэхүүн авах яриа хэлэлцээ хийж буйг дурдсан. Мөн боомтуудыг өргөтгөн шинэчлэх, аюултай ачаа тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа аж.
Замын-Үүд боомтод гурван байгууламжийн бэлэн байдал хангагдсан бөгөөд үүгээр сард 150,000 тонн бүтээгдэхүүн авах боломжтой. Онгоцны түлшийг шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид технологийн өөрчлөлт хийснээр урдаас бүтээгдэхүүнээ 100 хувь хангах боломж бүрдсэн гэв.
Түүний мэдээлснээр Замын-Үүдээр өнөөдөр 2,000 тонн автобензин орж ирсэн бол Эрээнцав боомтоор 17 вагон цистерн буюу 780 тонн бүтээгдэхүүн орж ирж байгаа. Ингэснээр зүүн бүс нутаг руу бүтээгдэхүүнийг богино хугацаанд нийлүүлэх боломжтой болж, харин баруун бүсийн түгээлтийг Улаанбаатар хотоос хийж байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

