Шарга морьтод 24 цагийн камерын хяналттай хог ангилах цэг ашиглалтад орлоо

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Шарга морьтод хог ангилан ялгах төвлөрсөн цэг ашиглалтад ороход бэлэн болоод байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар уг цэгийг барьжээ.
Шинэ цэгийн нэг бункер нь 8*18 метрийн хэмжээтэй бөгөөд хогийг таван төрлөөр ангилан хүлээн авах хүчин чадалтай. Мөн 24 цагийн камерын хяналт, харуул хамгаалалтын дэглэмтэй ажиллах юм.
Уг цэг ашиглалтад орсноор зуслангийн бүсэд ил задгай хаягдаж буй хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, хур хог үүсэхээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх аж.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

