Шахмал түлш: долоон шуудайгаас илүү худалдах боломжгүй

Нийслэл хотод энэ сарын 15-наас эхлэн шахмал түлшийг 446 борлуулалтын цэгээр худалдаанд гаргасан. Энэ жил зөвхөн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд зориулан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн худалдаалж байна.
Иргэд ачаалалтай үед Хотула аппликейшн гацах хүндрэл үүсдэгээс гадна түлшийг их хэмжээгээр авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ хүсэлтэд "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн "Иргэдийн нөөцлөх хүсэл, шаардлагыг ойлгож байгаа ч хангамжаас шалтгаалан одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй байгаа. Түлшний жин, хэмжээ дутах асуудал гарахгүй. Бид үйлдвэртээ 25.5 килограммаар жингийн тохируулга хийсэн" гэв.
Иргэд Хотула аппликейшнээр нэг шуудай шахмал түлшийг 3,750 төгрөгөөр худалдаж авна. Нийслэл хотод түр оршин суугч хороондоо бүртгүүлж байж түлш худалдаж авах эрх нээгдэх юм байна.
Хагас коксон түлшийг 11 дүгээр сарын 1-нээс нэг шуудайг нь 5,000 төгрөгөөр худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

