Шадар сайд: УИХ эрчим хүчний төсвөөс байнга хасдаг боллоо
Шадар сайд Т.Доржханд мэдээлэл хийлээ. Тэрээр 2027 оны төсөв болон 2026 оны төсөв хэлэлцэгдэж байгааг дурдав.
Дэд бүтэц, эрчим хүчний хөрөнгө оруулалтыг 35 жил хийгээгүй гээд, үүний үр дүнд өнөөдөр эрчим хүч, дулаан байхгүй байгааг онцлов. Анх удаа эрчим хүч дээр илүү их төсөв тавих агуулгаар ЗГ-аас орж ирсэн гэв. Эрчим хүчний реформыг тууштай хийж, 2028-2030 онд эрчим хүчний биеэ даасан байдалтай болох суурь дэд бүтцийг ирэх жилийн төсөвт суулгаж, алдаагаа засахыг тохиролцсон гэлээ.
Гэвч харамсалтай нь УИХ дээр эрчим хүчний төсвөөс байнга хасдаг боллоо. Эрчим хүчний багцад байсан станцуудын насжилт, хэзээ мөдгүй зогсох эрсдэлтэй байгаа үед урсгал засварын төсвийг хасаж байна. Өмнөх долоо хоногийн 5 дахь өдөр ч гэсэн урсгал зардлуудын төсвийг огцом хассан.

Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

