Шадар сайд: Нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэх төсөв байхгүй
Шадар сайд Т.Доржханд ХҮН намын эрчим хүчний реформын ажлыг гурван засгийн газартай үргэлжлүүлж байгааг дурдаад, нүүрсний цахилгаан станцын санхүүжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Монгол улсад нүүрсний станцыг санхүүжүүлэх төсөв байхгүй. 40 жил цахилгаан станц бариагүй.
Тэрбээр гаднаас нүүрсэн дээр санхүүжилт орж ирэхгүй байгааг онцлоод, дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчийг санхүүжүүлж байгааг дурдлаа. Жишээ нь, БНХАУ-ын нийт эрчим хүчний 40 хувь нь сэргээгдэх эрчим хүч бол манай улсын ердөө 10 хувь нь сэргээгдэх эрчим хүч юм.

Шадар сайдын хувьд төр эрчим хүчний салбараас хол байх хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд хувийн байгууллагуудыг нээлттэйгээр оруулж ажиллуулна гэв. Мөн Монгол улсын эрчим хүчний салбар алдагдалтай байдгийн нэг шалтгаан нь өртгөөсөө хямд үнээр борлуулдаг гэж тодотголоо.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

