Шадар сайд: Малын тооллого хийж, холбогдох хуулиудад өөрчлөлт орно

Улсын Онцгой Комиссын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Шадар сайд Н.Номтойбаяр зарим хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг дурдсан байна.
Тэрбээр малын тоо бүртгэлийн ач холбогдлыг онцлоод, “Малаа тоолж, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн тооцооллыг гаргах зайлшгүй шаардлага бий. Мөн ан амьтны тооллого явуулж, холбогдох хууль тогтоомжуудыг эргэн харна. Мал, амьтан тоолно гэдэг зүгээр тоо мэдэх асуудал биш. Эдийн засгийн бодлогыг тодорхойлдог” гэж хэлсэн байна.
Малчдын хариуцлагын тухайд тэрбээр “Малчид хариуцлагатай байх хэрэгтэй. Мал бол тухайн малчны хөрөнгө. Малчдын хариуцлагагүй байдлаас үүдэлтэй янз бүрийн асуудал болдог. Тэр бүрийг Засгийн газар нөөц хөрөнгөөсөө гаргаж шийдэхгүй. Хэд хэдэн хуулийн өөрчлөлтийн асуудал орно” гэж мэдэгдсэн.
Түүнчлэн Ерөнхий сайдын үүрэг чиглэлийн дагуу малыг эрүүлжүүлэх ажил эхэлснийг дурдаад, Биокомбинатын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан тухайгаа ярьсан. “Биокомбинатын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцахад тоног төхөөрөмжүүдийнх нь 54.3 хувийг ашиглах боломжгүй болсон байна. Энд нийт 46 нэр төрлийн вакцин үйлдвэрлэж байгааг өргөжүүлэх боломж бий эсэхийг судална. Шаардлагатай байгаа 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдсэн” гэж хэлсэн байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

