СБУ-гийн Киев дэх төв байр Оросын нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж, 7 хүн шархаджээ

Баасан гарагийн үдээс хойш Киев хотын Украины аюулаас хамгаалах газрын (СБУ) төв байр Оросын нисгэгчгүй онгоцны цохилтод өртжээ.
Украины гадаад хэргийн яам уг халдлагыг “дайны цар хүрээг өргөжүүлсэн үйлдэл” гэж буруушаасан бол ерөнхийлөгч Володимир Зеленский СБУ-ын тэргүүн Александр Покладад “зохих ёсны, бодитой” хариу арга хэмжээ авах даалгаврыг өгсөн байна.
Орон нутгийн цагаар 15:30 цагийн үед халдлага болсон бөгөөд энэ үеэр Поклад газар дээр эзгүй байжээ. Киев хотын дарга Виталий Кличкогийн мэдээлснээр халдлагын улмаас долоон хүн шархадсан.
Үйл явдлын дараа Зеленский, Поклад нар уулзаж, хариу арга хэмжээний талаар хэлэлцсэн. Зеленский “Манай зэвсэгт хүчин уг хариу арга хэмжээг дэмжиж ажиллах болно” гэж сошиал хуудсандаа бичсэн байна.
Кремлийн хэвлэлийн алба Киевт болсон халдлагын талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй аж.
СБУ нь Оросын нутаг дэвсгэрийн гүнд томоохон ажиллагаанууд явуулдаг, Украины нутагт дайны гэмт хэрэг үйлдсэнд буруутгагдсан Оросын цэргийн албан хаагчдыг устгах нууц ажиллагааг зохион байгуулдаг гэдгээрээ алдартай.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

