Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км замын эхний хэсэг 11 дүгээр сард ашиглалтад орно

AI мэдээ
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км замын эхний хэсэг 11 дүгээр сард ашиглалтад орно

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км авто замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн талбайд ажилласан байна.

Тус чиглэлд хоёр эгнээтэй, хоёр талдаа явган хүний замтай хатуу хучилттай авто зам барьж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр «Улаанбаатар зам засвар арчлалтын газар» ОНӨААТҮГ ажиллаж байна. Зам ашиглалтад орсноор уг хэсгийн авто замын хүртээмж сайжирч, явган зорчигчийн аюулгүй байдал хангагдаж, тоосжилт буурах юм. Замын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна.

«Шинэ үеийн Улаанбаатар» бодлогын хүрээнд замын зураг төсөл, төлөвлөлтөд онцгой ач холбогдол өгч, ус зайлуулах хоолой, явган болон дугуйн зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, орц, гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэж ажлыг гүйцэтгэх ёстойг Б.Пүрэвдагва онцолсон байна.

Нийгэм, эдийн засагУншигчдад
2

Холбоотой мэдээ