Санзайгаас Майхан толгой хүртэл хатуу хучилттай зам барьж эхэлжээ

AI мэдээ
Санзайгаас Майхан толгой хүртэл хатуу хучилттай зам барьж эхэлжээ

Нийслэлийн зуслангийн бүсэд Санзайн авто замаас Майхан толгой хүртэл 0.9 километр хатуу хучилттай авто зам барих ажил эхэлсэн байна. НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсийн мэдээлснээр уг замын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулах юм байна.

Зам тавьснаар тоосжилт буурах аж. Тус чиглэлд хоёр эгнээтэй, хоёр талдаа явган хүний замтай хатуу хучилттай авто замыг "Улаанбаатар зам засвар арчлалтын газар" ОНӨААТҮГ гүйцэтгэж байна.

Мөн ус зайлуулах хоолой, явган хүний болон дугуйн зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, орц, гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Энэ онд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны авто зам, замын байгууламжийн ажилд 3.1 тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс зарцуулахаар баталсан байна.

Нийгэм, эдийн засагУншигчдад
0

Холбоотой мэдээ