Сангийн сайд: Хувийн сургуульд тоног төхөөрөмж авч өгнө гэж байгаагүй
Хувийн сургуулиудад 9.8 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх мэдээлэл олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байгаатай холбогдуулан Сангийн сайд З.Мэндсайхан тайлбар хийлээ.
Тэрээр хэлэхдээ: “Сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд хувийн сургуулиудын урсгал зардлыг төлж, анги танхимыг нь ашиглана. Улсын төсөвт ямар нэгэн хувийн сургуульд барилга худалдаж өгнө гэж байхгүй. 50 тэрбумаар ‘Гэртэй ойрхон сургууль’ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна. Эхний ээлжинд нийслэлээс 15 тэрбум төгрөгийг гаргуулсан” гэв.
Мөн нийт 22 байршилд хувийн хэвшлийн сургуулийн анги танхимыг ашиглаж байгаа бөгөөд энд ямар нэгэн эрх мэдэлтний хувийн сургууль хамрагдаагүй гэдгийг онцлов. Төсөв дээр хувийн сургуулиудын нэрсийг оруулаагүй бөгөөд одоогоор 50 тэрбум төгрөгийг зарцуулаагүй, зарцуулах эсэхээ хэлэлцэж байна.
Миний өргөн барьсан төсөв дотор хувийн сургуулиудад тоног төхөөрөмж авч өгнө гэсэн задаргаа байгаагүй.
Сангийн сайд 50 тэрбумын төсвийг ‘Гэртэй ойрхон сургууль’ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгааг л мэднэ. Хэрхэн зарцуулахыг Боловсролын яам шийднэ гэлээ.

Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

