Самнасан ноолуурын экспорт 37 хувиар өсжээ

Монгол Улс 2026 оны эхний есөн сард гадаад худалдааны нийт бараа эргэлтийг 25.9 тэрбум ам.долларт хүргэсэн байна. Үүнээс экспорт 16.2 тэрбум, импорт 9.7 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 6.5 тэрбум ам.доллароор эерэг гарчээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспорт 51.3 хувиар өсөж 16.1 тэрбум ам.долларт, импорт 14 хувиар өсөж 9.7 тэрбум ам.долларт хүрсэн бол нийт бараа эргэлт 34.7 хувиар өсжээ.
Экспортын өсөлтөд уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг Гаалийн Ерөнхий Газар мэдээлэв.

Тухайлбал, чулуун нүүрсний экспорт 82.3 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 40.9 хувиар, зэсийн баяжмалын экспорт 1.98 сая тоннд хүрч 20.5 хувиар, төмрийн хүдрийн экспорт 6.75 сая тоннд хүрч 4.1 хувиар тус тус өссөн байна.
Экспортын орлогын 7 тэрбум ам.доллар буюу 43.7 хувийг зэсийн хүдэр, баяжмал, 5.9 тэрбум ам.доллар буюу 36.9 хувийг чулуун нүүрс бүрдүүлж байна.
Мөн ямааны самнасан ноолуурын экспортын хэмжээ 3.16 мянган тонн болж, өмнөх жилийн мөн үеэс 37 хувиар өссөн байна.


Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

