С.Цэнгүүн: Ерөнхий сайд файлыг хуурамч гэсэн ч байнгын хороон дээр танилцуулсан
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр сүүлийн хоёр жилийн хугацаанд олон хүнийг шинээр сайдаар томилсон ч засаглаж чадахгүй хүнээ дахин дахин сольж байгааг засаглалын гүн доройтол гэж үзэж байна.

Түүний хэлснээр, төсвийн урсгал зардал жил бүр нэмэгдэж, цалин, тэтгэврээс гадна захиргааны зардал их хэмжээгээр орж байна. Эдгээр захиргааны зардлыг төсвийн тодотголын үеэр жижиглэсэн задаргаагүйгээр УИХ-д өргөн барьдаг гэж гишүүн онцлов.
Түүний нэг жишээ нь, Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбум төгрөг тавигдсан байна. Түүний задаргааны файл байнгын хороон дээр танилцуулагдаж байна. Гэтэл Ерөнхий сайд тэр файлыг хуурамч гэж тайлбарлаж байна.
С.Цэнгүүн цааш нь олон нийтийг эргэлзүүлсэн ийм байдал үүсэж байгааг дурдаад, олон зүйлийн задаргааг нэгтгэж оруулж ирдэг болохыг, харин бүх задаргааг онлайнд тавьдаг бол хардлага сэрдлэггүй ажиллах боломжтойг тэмдэглэв.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

