С.Эрдэнэбат: Багшаар сурахаар төлөвлөж буй хүүхдэд тэтгэлэг олгохгүй байх нь буруу
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар ярихдаа Боловсролын зээлийн сангийн асуудлыг гишүүн болсноосоо хойш хөндөж байгаагаа дурдав.
Зээл авсан иргэдийн төлбөрийн байдал муу байгааг тэрээр онцлов. Сонгуулийн жил төлбөр харьцангуй сайн төлөгдсөн ч дараа нь бараг төлөгдөөгүй гэдгийг хэлэв. Буцаан төлөх ёстой 300 орчим тэрбум төгрөг байгааг гишүүн мэдээлэв.
Гадаадад 500-600 сая, 150 мянган доллароор сурсан хүүхэд ч байна. Тэдний үр өгөөжийг авч үзмээр байна. 150 мянган доллар гэдэг хагас тэрбум төгрөг. Сурсан ч юмгүй эргэж ч ирээгүй хэдэн хүмүүс байна.
Ихэвчлэн боломжтой айлын, дарга сайд нарын мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд зээл авдаг гэж С.Эрдэнэбат шүүмжлэв. Харин багшаар сурахаар төлөвлөж буй хүүхдүүд 4 сая төгрөгийн сургалтын төлбөртэй байдаг ч тэтгэлэг олгохгүй байгааг тэрээр онцлов. Зээл авсан хүмүүсийг төлбөрөө төлөхийг уриалж, зарим нь үүргээ биелүүлэхгүй байгааг хэлэв.

Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

