С.Амарсайхан: Хар тамхины ард улс төрд нөлөө бүхий хүмүүс, төрийн өмчийн компанийн захирлууд байна

AI мэдээ
С.Амарсайхан: Хар тамхины ард улс төрд нөлөө бүхий хүмүүс, төрийн өмчийн компанийн захирлууд байна

Хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай холбоотой асуудлаар хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдэгдэл хийсэн. Тэрбээр энэ үеэр хар тамхитай холбоотой асуудлаар мэдээлэл өгч, "Монгол Улсад хар тамхи өнөөдөр цагаан нэртэй хар тахал болсон. Хүүхэд багачууд 100, 100 мянгаараа өртөж байна" гэв.

Сайд Төв аймгийн Баян сумын албадан эмчилгээний төвд очиход тэнд буй 17 настай хүүхдээс чиний ард хэдэн хүүхэд байна гэж асуухад 200-300 хүүхэд хар тамхинд орсон гэж хариулсныг дурдав. Мөн "Өнөөдөр хар тамхи хэдэн зуун мянгаар тоологдох хэмжээнд хүрсэн. Үүнийг өнөөдрийн хууль сахиулах байгууллагын зарим ялзарсан, илжирсэн удирдлага, хурандаа, генералууд дарж ирсэн. Хар тамхитай тэмцэх төсвийг улсын төсвөөс зориуд хасаж ирсэн" гэж мэдэгдэв.

Тэрбээр ажлаа авах үед бүхэл бүтэн Монгол Улсын хэмжээнд хар тамхины тест 24 ширхэг байна гээд шинээр тест авч өгөх цагдаагийн байгууллагаас хүсэлт ирүүлснийг дурдав. Хар тамхийг зориуд эзэнгүй болгож, албаны орон тоог хасаж, цаашилбал алба хаагчдыг чадавхгүй болгосон гэж тэрбээр хэлсэн.

С.Амарсайхан "Монгол Улс эхлээд дамжуулагч байсан бол хэрэглэгч болсон. Зүүн өмнөд Азийн улс орон Монголыг үйлдвэрлэгч болгохоор онилсон. Улсыг зориуд зохион байгуулалттай сүйрүүлэх асуудал бий. Үүний ард улс төрд нөлөө бүхий хүмүүс, тодорхой аж ахуйн нэгж компаниудын захирал, урлаг соёлын одод, төрийн өмчийн компанийн захирлууд байгаа" гэж мэдэгдэв.

Мөн "Хар тамхины хэргийг нуун дарагдуулж, цагдаагийн байгууллага дотроос хэргийг битгий мөрд, зогсоо, хаа гэдэг үүрэг өгч байна" гэж тэрбээр хэлсэн.

Хууль, эрх зүйНийгэм, эдийн засагУншигчдад
2

Холбоотой мэдээ