Ресторан, зочид буудал зэрэг үйлчилгээний татварыг 1% болгох төсөл боловсруулжээ

Хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг нийслэлийн удирдлагууд хэлэлцжээ. Төсөлд нийслэл хоёр төрлийн бараа, зургаан төрлийн үйлчилгээнд 2%-ийн татвар ногдуулдаг ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто үйлчилгээ зэрэг зургаан төрлийн үйлчилгээний татварыг 1% болгож, 50 хувиар багасгахаар тусгасан байна.
Харин бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, бүх төрлийн согтууруулах ундааны татвар 2% буюу хэвээр байх аж.
Шатахууны хомсдолоос шалтгаалсан инфляц, үнийн өсөлттэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагуудад төрөөс дэмжлэг үзүүлэх зорилгоор зургаан төрлийн үйлчилгээний татварыг 1% болгож, 50 хувиар багасгах тогтоолын төслийг боловсруулжээ.
Энэхүү төслийг НИТХ-ын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх учиртай.
Өмнө нь наймдугаар сард НИТХ-ын хуралдаанаар аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай 103 төрлийн зөвшөөрлийг цуцалсан билээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

