Путин төрөлтийн бууралт Украины дайнтай холбоогүй гэв

Владимир Путин Дорнын эдийн засгийн форумын үеэр Орост төрөлтийн түвшин буурч байгаа шалтгааныг Украины дайнтай холбоогүй гэж мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, цэргийн тусгай ажиллагаа тодорхой нөлөө үзүүлсэн ч энэ нь гол хүчин зүйл биш. "Япон, Өмнөд Солонгост дайн байхгүй ч төрөлтийн түвшин манайхаас бага" гэж тэр онцолжээ.
Хүн ам зүйн байдлыг сайжруулахын тулд төрөөс гэр бүл, залуу эмэгтэйчүүдэд зориулсан урамшууллын тогтолцоо бий болгох, нийгмийн ухамсрыг өөрчлөх, мэдээллийн зохих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж Путин үзэж байна. "Энэ бол бидний тулгарч буй хамгийн чухал сорилтуудын нэг" гэж тэр нэмж хэлсэн.
Орос улс 1990-ээд оноос хойш эдгээр үзүүлэлтийг сайжруулж ирсэн туршлагатай бөгөөд ирээдүйд давтах боломжтой гэдэгт тэр итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

