Пүсан хотод Монгол үндэсний спортын баярын жагсаал зохион байгуулна

AI мэдээ
Пүсан хотод Монгол үндэсний спортын баярын жагсаал зохион байгуулна

Монголын Үндэсний Спортын Хороо энэ сарын 12-ны Ням гарагт БНСУ-ын Пүсан хотноо нүүдэлчин монголчуудын өв уламжлал, язгуур соёлыг олон улсад харуулах зорилгоор баярын жагсаал зохион байгуулахаар болжээ.

МҮСХ-ны Ерөнхийлөгч Т.Түмэндэлгэр "Монголын Үндэсний спортын гайхамшиг, сүр хүч, өв уламжлалыг олон улсын тавцанд цуурайтуулах арга хэмжээний талаар танилцуулах гэж байгаадаа таатай байна" гээд жагсаалд хороонд бүртгэлтэй 17 спортын шилдэг тамирчид, удирдлагууд, Монгол бөхийн аварга, арслан, үндэсний сурын дархан, даян мэргэн, шагайн харвааны үлэмж дархан мэргэн зэрэг олон алдартнууд оролцоно гэдгийг хэлжээ.

Түүнчлэн "Physical Asia" нэвтрүүлэгт амжилттай оролцсон уран нугараач Э.Лхагва-Очир, холимог тулаанч Б.Энх-Оргил, Солонгост ажиллаж амьдарч байгаа үндэсний спортын тамирчид, аялан тоглолт хийж буй Үндэсний урлагийн театрын баг хамт олон жагсаалд оролцохоор төлөвлөсөн байна.

Т.Түмэндэлгэр "Энэ боломжийг ашиглаад Солонгост амьдарч байгаа нийт иргэдээ жагсаалд оролцох боломжоор бид хангаж байгаа. Тиймээс иргэдээ энэ жагсаалд өргөнөөр оролцохыг уриалж байна" гэв.

Үндэсний спортоо сурталчлах зорилготой энэ төсөл аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой уялдуулж, нийт 45 тамирчин оролцох аж. Зохион байгуулагчид үндэсний спортыг Пүсан хотоор дамжуулан сурталчлах нь парад бус, соёлын дипломат ажиллагаа гэдгийг онцолжээ.

СпортУншигчдад
0

Холбоотой мэдээ