PISA-2025: Монгол сурагчдын гүйцэтгэл тогтвортой, боломжгүй сурагчдын амжилт ахисан

"PISA 2025" сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол улс хоёр дахь удаагаа хамрагдсан бөгөөд үр дүнг Парис хотоос албан ёсоор зарлалаа.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Боловсрол, ур чадварын салбарын захирал Андрес Монголын амжилтыг тоймлож, 2022-2025 оны хооронд дэлхийн ихэнх сурагчдын унших чадвар, математикийн гүйцэтгэл буурсан бол монгол сурагчдынх тогтвортой хадгалагдаж, байгалийн ухааны гүйцэтгэл дээшилсэн гэв.
Тэрбээр Стэнфордын их сургуулийн судалгааг дурдаж, суралцагч бүр PISA-ийн суурь түвшинд хүрвэл Монголд эдийн засгийн 177 тэрбум ам.доллароос давсан өгөөж бий болох боломжтойг онцлов. Монголын 10 суралцагч тутмын 7 нь багш нь суралцахад нь анхаарч, дэмждэг гэж хариулсан байна.
Мөн тэрбээр Монголын нийгэм эдийн засгийн хязгаарлагдмал нөхцөлд суралцдаг сурагчдын гүйцэтгэл ахисан бол давуу боломжтой сурагчдынх өөрчлөгдөөгүйг тэмдэглэв. Энэ нь боловсролын салбарын тэгш бус байдлыг бууруулах чиглэлд бодит ахиц гарсныг харуулж байгаа аж.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

