Пара жүдогийн ДАШТ-ий багийн төрөлд Монголын эрэгтэйчүүд хүрэл медаль хүртлээ

Олон Улсын Хараагүйчүүдийн Спорт Холбоо (IBSA)-ноос зохион байгуулсан пара жүдогийн ДАШТ-ий багийн төрөлд Монголын жүдочид хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн ангилалд 11 улсын баг оролцсоноос Монголын баг "A" хэсэгт Турк, Японтой хамт өрсөлдөж, хоёуланг нь 4:3-аар буулган авсан. Хагас шигшээд Гүржид 0:4-өөр ялагдсаны дараа хүрлийн төлөө Молдавтай тунасан. Медалийн төлөөх барилдаанд хоёр баг гурван хожил авч тэнцсэн бөгөөд нэмэлт барилдаанд Г.Чулуунсүх ялалт авчирснаар Монголын баг хүрэл медаль хүртлээ.
Энэ удаагийн тэмцээнд Гүрж алтан медаль, оросууд мөнгө, Монгол, Францын эрчүүд хүрэл медаль зүүсэн байна.
Эмэгтэйчүүдийн ангилалд долоон баг өрсөлдөж, БНХАУ алт, оросууд мөнгө, Бразил, Турк хүрэл медалийн эзэд болов.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

