П.Сайнзориг: Жилд 50 мянган иргэн ипотекийн зээл хүсэх ч зах зээлд 20 мянга хүрэхгүй орон сууц баригдаж байна
Иргэдийг орон сууцжуулах замаар агаар, хөрсний бохирдлоос салгах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зайлшгүй бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж УИХ-ын гишүүн П.Сайнзориг үзэж байна. Монголбанк санхүүжилтийг хариуцаж байгаа ч цаашид Засгийн газар идэвхтэй оролцож, баригдсан орон сууцны эрэлтийг дэмжих чиглэлээр ажиллах нь зүйтэй гэдгийг тэрээр онцлов.
Жилд дундажаар 50 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах өргөдөл гаргаж байгаа боловч зах зээл дээр 20 мянга хүрэхгүй орон сууц баригдаж байгаа. Ирэх жил 16 мянган орон сууц баригдах тооцоог Засгийн газар гаргасан.

Гэвч иргэд орон сууцыг худалдаж авч чадахгүй байгаа тул үүн дээр Засгийн газар бодлого гаргахаар ажиллаж байна гэж П.Сайнзориг хэллээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

