П.Ганзориг: Цалин, тэтгэвэрт 1 их наяд гаруй төгрөг зарцуулна
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд ойрхон хугацаанд оруулж буй өөрчлөлтийг ХҮН нам шүүмжилж байгаа ч гадаад улсын дайн, нефтийн бүтээгдэхүүний дутагдал, үнийн өсөлт зэрэг нөхцөл байдал үүссэн гэж УИХ-ын гишүүн П.Ганзориг тодруулав.
Тэрээр дотоодын зах зээлээ хамгаалах зорилгоор эдийн засгийн хүндрэлтэй холбоотой арга хэмжээ авахаас өөр аргагүй байгаа гэдгийг онцлов. Ямар шалтгаанаар өөрчилж байгаа нь чухал гэж тэрээр нэмж хэлэв.
Одоо өөрчлөлт оруулж байгаа нь эмч, багш, төрийн алба хаагч нарын цалинг нэмэгдүүлэхэд 850 тэрбум төгрөг, ахмадын тэтгэвэр нэмэгдүүлэхэд ойролцоогоор 200 гаруй тэрбум төгрөг нэмэгдэж байгаа.
1 их наяд гаруй төгрөгийн иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор цалин, тэтгэврийн асуудлыг шийдвэрлэхэд оруулна гэж П.Ганзориг хэлэв. Түүнчлэн эрчим хүчний олон жилийн бугшсан асуудлыг шийдвэрлэх, дотоодын найдвартай байдлыг хамгаалах, экспортлох суурийг тавих зорилгоор 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тавих аж.

Дээрх тулгамдсан асуудал дээрээ төсөв мөнгөө тавих нь зөв гэсэн байр суурьтай байгаагаа тэрээр илэрхийлэв.
Холбоотой мэдээ

Зеленский АНУ-аас ирсэн сануулга гэж үзсэн Старлинкийн хязгаарлалтыг тайлбарлав

Л.Гантөмөр: Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг ард түмэнд өгөх ёстой

Нийслэлийн авто замын ажил удааширсан компаниудад хариуцлага тооцно

Монгол-Германы дипломат харилцааны 50 жилийн ой: стратегийн түншлэл

О.Цогтгэрэл: Санал асуулга нь дүр эсгэсэн, жүжиг тоглосон байна

