Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн гарт шууд олгох хуулийн зохицуулалт байхгүй гэв
Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шууд шилжүүлэх хуулийн зохицуулалт одоогоор байхгүй гэдгийг Сангийн сайд З.Мэндсайн Засгийн газрын хуралын дараа мэдээлэв.
Монгол Улс ирэх онд Оюутолгойгоос ногдол ашиг авч эхлэх бөгөөд уг мөнгийг хэрхэн зарцуулах талаар иргэдээс санал асуулга авч байна. Санал асуулга өнөөдөр эхэлж, аравдугаар сарын 28-нд дуусах гэж байна.
Сангийн сайд З.Мэндсайхан "Ногдол ашгийг бэлнээр авах хууль байхгүй. Баялгийн сангийн хуулиар энэ мөнгө Хуримтлалын санд орох ёстой. 10 жилийн дараа хэрэглэх хуулийн зохицуулалттай. Иргэд ногдол ашиг гэхээр шууд авна гэж ойлгоод байна. Ногдол ашиг орж ирэнгүүт гар дээрээ авах хуулийн зохицуулалт байхгүй" гэв.
Засгийн газар гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн нэг их наяд төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, хоёр их наяд төгрөгөөр эдийн засгийн суурь хөгжлийг тэлэхээр төлөвлөж байна. Тулгуур салбаруудыг бий болгоход эрчим хүч гол саад болж байгаа тул анх удаа авах ногдол ашгаа эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах саналыг Засгийн газар оруулж байгааг З.Мэндсайхан мэдээлэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

