Өвөлжилтөд 96 давс цацагч, 432 зам цэвэрлэгч машин ажиллана

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг бүрдүүлсэн байна.
Халтиргаа гулгааны үед цас хайлуулах давс 10,016 тонн, бодис 6,140 тонныг нөөцөлсөн. Мөн нэмж 1,000 тонн давс, 1,500 тонн бодис худалдан авахаар тендер зарласан гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс мэдээлэв.
Техникийн хувьд давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машиныг бэлэн болгожээ.
Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна.
Холбоотой мэдээ

Хүрэн баавгайн дуудлага мэдээлэл өдөрт 50-60-аас долоо болж буурчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын 468 мянган га талбай түймэрт өртжээ

НӨАТ-ын сугалааны тохирол: хоёр супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн болов

Годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 20 гаруй мянган ямаа устгагдсан

Увс аймгийн Тариалан суманд 26 настай эмэгтэй малаа хайж яваад сураггүй болжээ

