Өвөлжилтийн бэлтгэл ажил цахилгаанд 80.5 хувьтай байна

Нийслэл хотын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 90 орчим хувьтай хэрэгжиж байгааг албаныхан мэдээлэв.
Дулааны гол 18.7 км шугам сүлжээг засварлан шинэчлэх ажлыг улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар гүйцэтгэсэн байна.
Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын дулааныг 100 хувь, аж ахуйн нэгж, байгууллагын халаалтыг 89.6 хувьтай хангажээ.
Цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл 80.5 хувь, ус хангамж, ариутгах татуургын салбарын бэлтгэл 90 хувьтай байна. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн халтиргаа гулгаа арилгах давс, бодисын нөөц бүрдүүлэлт 81 хувьд хүрч, давс, бодис цацагч 96 машин, зам цэвэрлэгээний 432 машины техникийн бэлэн байдлыг хангажээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

