Өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай, давс бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай байгааг албаныхан мэдээлэв. Дүүрэгт хот нийтийн аж ахуйн 37 байгууллага 400 гаруй машин техник, тоног төхөөрөмжөөр зам талбайг цэвэрлэдэг.
Гачуурт, Налайхын авто замын цэвэрлэгээ, үйлчилгээг «Энхийн өгийн нуур» ХХК хариуцдаг. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Болормаа "Манай компани Налайх, Гачуурт чиглэлийн авто замын 734 мянган ам метр зам талбайг цэвэрлэдэг. Нийт 21 автомашин, механизмын бэлэн байдлыг хангасан. Давс, бодисыг 85 хувьтай нөөцөлсөн бөгөөд өнгөрсөн жилээс 65 хувиар ахиу нөөцлөх төлөвлөгөөтэй байна" гэж хэллээ.
Тэрбээр цас их орсон үед өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, халтиргаатай үед төв замын зорчих хэсэгт урт болон богино эргэлтээр машин техникээр давс, бодис цацдаг гэдгийг дурдав. Мөн төв зам дагуух хог түүх, автобусны буудлын цэвэрлэгээ, хогийн сав суллах зэрэг ажлыг өдөр бүр хийдэг гэв.
Дүүргийн Засаг дарга И.Баттөгс "Налайхын авто замаар Замын-Үүдээс ачаа ачсан том оврын машинууд зорчихдоо даац хэтрүүлдэг, хайрга, дайрга, бетон зуурмагийн бүтээгдэхүүнээ асгадаг. Ингэснээр зам талбайг бохирдуулж, цэвэрлэгээ үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд бэрхшээл үүсгэдэг" гэсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахдаа нийслэлийн хэмжээнд энэ өвөл авто болон явган хүний замд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай давс, бодисын нөөцийг бүрэн хангах, хот нийтийн аж ахуйн ажилд хувийн хэвшил, дүүрэг, нийслэл бүх талдаа уялдаатай ажиллаж, цас орох сэрэмжлүүлэг мэдээллүүдээ цаг алдалгүй хүргэх хэрэгтэйг сануулсан гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

