Оросын цагдаагийн генерал, шатахуун түгээх компанийн захирлууд бензин хулгайлсан хэргээр баривчлагдав

ОХУ-ын дотоод хэргийн яам Даваа гарагт Москва мужийн хууль сахиулах байгууллагын автомашины бензин түлшийг хулгайлсан хэрэгтэй холбогдуулан цагдаагийн генерал, хоёр ахлах офицер, орон нутгийн шатахуун түгээх компанийн хэд хэдэн захирлыг баривчилснаа мэдэгджээ.
Хулгайн сүлжээг дотоод хэргийн яамны Москва муж дахь салбарын орлогч даргаар ажиллаж байсан хошууч генерал Сергей Малков, ЕвроТранс компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Игорь Мартышов нар удирдан зохион байгуулсан нь тогтоогдсон байна.
Малковтой хамт түүний удирдлагад ажилладаг хурандаа Алексей Суяров, дэд хурандаа Анна Левина нарыг баривчилсны дараа дотоод хэргийн яам тэднийг албан тушаалаас чөлөөлсөн аж. Мөн ЕвроТранс компанийн гурван захирлыг урьдчилан саатуулах төвд хорьсныг тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ирина Волж мэдээлсэн байна.
Дээрх долоон хүн бүгд их хэмжээний эд хөрөнгө завшсан хэргээр шалгагдаж байгаа бөгөөд ийм хэрэг 10 жилийн хорих ялтай юм.
Москва болон түүний ойр орчимд нийт 57 түгээх станц ажиллуулдаг ЕвроТранс компани зургаадугаар сард Украины агаарын цохилтын улмаас бензиний хомсдол үүссэн үед үнээ зохиомлоор өсгөсөн хэрэгт холбогдуулан шалгасны дараа хулгай илэрсэн юм байна.
Захирлуудыг баривчилсан тухай мэдээ цацагдсаны дараа Даваа гарагт Москвагийн бирж дээр ЕвроТранс компанийн хувьцааны ханш 6 орчим хувиар унасан.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Украины олон сар үргэлжилсэн агаарын цохилтын улмаас наймдугаар сарын сүүл гэхэд Оросын шатахууны үйлдвэрлэлийн хэмжээ дотоодын хэрэгцээнийхээ 70 хувь хүртэл буурсан байна.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

