Орон сууцны цахим сонгон шалгаруулалт аравдугаар сарын 10-наас эхэлнэ

«Солонго 1, 2» орон сууцны төслийн нэгдүгээр ээлжийн 2,042 айлын орон сууцыг цахим системээр сонгон шалгаруулж, зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан энэ чиглэлээр үүрэг өгсөн бөгөөд холбогдох тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боловсруулж байгаа аж.
Сонгон шалгаруулалт есдүгээр сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдсэний дараа аравдугаар сарын 10-наас эхлэн 14 хоногийн хугацаанд цахимаар явах юм байна. Айлууд арваннэгдүгээр сарын 1-нээс нүүж ороход бэлэн болно гэж мэдээлэв.
Мөн Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-иас төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд Төв аймгийн гурван суманд төрийн албан хаагчдын орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр болж, санамж бичиг байгуулсан байна.
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан газраа байраар солих хүсэлтэй иргэдийн саналыг сонсох уулзалт зохион байгуулах, улсын комисс хүлээн авсан томоохон орон сууцны төслүүдэд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг шуурхай зохион байгуулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг өгсөн байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

