Өнөөдөр болох үйл явдлууд: Барилгын салбарын 100 жилийн ой, Японы ГХ-ийн сайд айлчилна

Өнөөдөр Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн урилгаар айлчилж буй Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгийн айлчлал үргэлжилнэ. Монгол Улсад барилгын салбар үүсээд 100 жил болж буйг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 10:00 цагт төрийн дээд одон, медаль гардуулж, 11:00 цагт Соёлын төв өргөөнд баярын хурал болно.
Д.Сүхбаатарын талбайд 12:00 цагт “Дэлгэцийн зөв зохистой хэрэглээ” сэдэвт эерэг нөлөөллийн аян нээлтээ хийж, гурван өдөр үргэлжилнэ. Мөн цагт Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Вьетнам, Тайвань, Япон, Чех, Азербайжаны хүнсний үйлдвэрлэгчдийн “Foodex Mongolia” олон улсын үзэсгэлэн “Мишээл экспо”-д нээлтээ хийнэ. 12:30 цагт Монголын үндэсний бөхийн холбоо мэдээлэл хийнэ.
Орон нутаг, үзэсгэлэн, хилийн чанадад
Батлан хамгаалах яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 10:00 цагт болно. Н.Адъяабазарын “Нарны талст II”, Д.Гунгаагийн “Амьдралын өнгө”, “Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн, “Эрвээхэйн ертөнц” зэрэг үзэсгэлэн нийслэлийн музей, галерейд гарч байна. Хилийн чанадад Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам Киргизийн Бишкек, Чолпон-Атад үргэлжилж, Лийдс хотын Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. Венецийн 61 дэх биеннальд Монголын уран бүтээлчид 11 дүгээр сарын 22-ныг хүртэл “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр оролцоно.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

