Олон улсын шалгалтын оноог ЭШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авч эхэллээ

AI мэдээ
Олон улсын шалгалтын оноог ЭШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авч эхэллээ

Олон улсын шалгалтын оноог Элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг 09:00 цагаас эхлэн арваннэгдүгээр сарын 27-ны 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.

Дүйцүүлэлтийг БШУЯ-ны сайдын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/66 тоот тушаалаар батлагдсан "Элсэлтийн шалгалт зохион байгуулах" журам болон "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Боловсролын сайдын 2025 оны А/69 дүгээр тушаалын дагуу хийж байна. Улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрдөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуульд оюутан элсүүлэх Элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлдэг.

Хамрах шалгалтууд:

  • Кембрижийн AS, A
  • IB — International Baccalaureate
  • TOEFL/IBT/
  • PTE
  • IELTS
  • SAT

Хүсэлт илгээх алхам

Хүсэлт, холбогдох бичиг баримтыг тухайн жилийн ЭШ эхлэхээс хамгийн багадаа ажлын 15 хоногийн өмнө Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад "Олон улсын шалгалтын үнэлгээг ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх" гэсэн сонголтыг хийж, ЭШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч, зааврын дагуу материалыг оруулан цахимаар ирүүлнэ.

Бүрдүүлэх материал:

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээ дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
  • Сурч буй сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн сурагчийн хувьд/

Боловсролын үнэлгээний төв хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэнэ. Хариуг дараах хоёр замаар харна:

  1. www.eec.mn сайтын "ОУ-н шалгалтын үнэлгээг ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх" хэсэгт элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч харах /дэлгэрэнгүй хариу харах боломжтой/
  2. https://eyesh.eec.mn/ цахим хаягаар "Дүйцүүлэх хүсэлтийн хариу" цэсийг сонгож, регистрийн дугаараараа нэвтэрч харах

Холбосон хаяг: https://eyesh.eec.mn/profile/login?com=1

Холбоо барих утас: 70119498 - 5

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв

Нийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ