Олон улсын эрэн сурвалжлагад байсан гурван оргодлыг саатуулж, цагдан хорьжээ
Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа гадаад улс руу оргон зайлж, олон улсын эрэн сурвалжлагад байсан гурван этгээдийг баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг Цагдаагийн ерөнхий газар мэдээлэв.
Залилах гэмт хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлж, Интерполын «Хөх булант» зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэн Б-г БНСУ-аас албадан авчирсан байна.
Түүнчлэн «Улаан булант» зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан, хуурамч бичиг баримт ашиглан иргэдийн үл хөдлөх хөрөнгийг залилж, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа оргон зайлсан иргэн Б, бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан иргэн В нарыг тус тусад нь саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээлэв.
Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа гадаад улсад оргон зайлсан этгээдүүдийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг идэвхтэй явуулж байгаа тул гэмт хэрэгт холбогдсон иргэд сайн дураараа ирж, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулав.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

