Олон улсын бурхан бологсдыг дурсах өдөр энэ сарын 20-нд болно

Олон улсын оршуулгын холбооны санаачилгаар 2012 оноос эхэлсэн "Амьдралын төлөөх дэлхийн нэгдэл" буюу Дурсах өдөр энэ онд 9 сарын 20-ны өдөр болно. Энэ өдрийг дэлхий даяар 28 улс, 54 хот, 90 мянга гаруй хүн тэмдэглэдэг.
Анх 2012 онд Өмнөд Америкийн орнуудад тэмдэглэж эхэлсэн тус өдрийн хүрээ жилээс жилд өргөжиж, өнөөдрийн байдлаар Аргентин, Австрали, Болив, Бразил, Чили, Канад, Колумб, Коста Рика, Эквадор, Доминикан, Савиор, Испани, АНУ, Гватемал, Израиль, Мексик, Шинэ Зеланд, Парагвай, Доминикан, Монгол, ОХУ, Сингапур, Хятад, Өмнөд Африк, Уругвай, Венесуэл зэрэг 25 улс оронд тэмдэглэж байна

Улс орон бүр энэ өдрийг өөрийн ёс заншлын дагуу өөр өөрөөр тэмдэглэдэг. Бурхан бологсдыг нутаглуулсан газарт ар гэрийнхэн нь очиж талархлаа илэрхийлэх, сэтгэлийн үгээ бичсэн бөмбөлөг хөөргөх, мод тарих, дурсамж ярих, тагтаа хөөргөх, зул өргөх, бага хэмжээний концерт зохион байгуулах зэрэг зан үйл хийдэг

Монголд уг арга хэмжээг 2015 оноос "Буяны зан үйлийн холбоо" ТББ санаачлан буяны үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран зохион байгуулж байна. "Улаанбаатар буян" ХХК энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулах бөгөөд Баянгол дүүргийн 20-р хороонд Гачууртын зам дагуу байрлах "Зүүн буяны төв цогцолбор"-т болно. Хүрэлцэн ирсэн хүмүүс халин одсон хайртай дотнын хүндээ зул өргөж, дүнчүүр хөгжөөж, мод тарьж дурсан хүндэтгэх боломжтой

Монголын оршуулгын ёс болон бурхан болоочоо хүндэтгэх ёсон
Оршуулгын зан үйл, тэр дундаа бурхан бологсдын хойдод буян үйлдэх, сайн төрөлд эргэн залрахад нь замчлан туслах, тэднийгээ сайнаар санан дурсах нь аливаа улс үндэстний соёлын салшгүй нэг хэсэг байдаг. Өвөг дээдсийн захиас, сургаалыг санан дурсаж, хүндэтгэл илэрхийлэх нь ирээдүй хойч үеийнхний хүмүүжилд эерэг нөлөө үзүүлдэг.
Монголчууд бурхан бологсдодоо хэдий чинээ хүндэтгэлтэй хандаж, зөв сэтгэл тээн хоцрох нь тухайн айл өрхийн амьдрал дэгжин дээшлэх үндэс болдог гэж үздэг. Энэ өдөр хэн нэгэн нартаас халин одсон хайртай дотнын хүмүүстээ хэлж амжаагүй үгсээ хүргэх, харамсал тээж үлдсэн нэгэн сэтгэлийнхээ хүлээсийг тайлах тайвшралыг олдог.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

