Олимпын гүүрний зүүн талын барилгаас гурван хүнийг эсэн мэнд гаргажээ

AI мэдээ
Олимпын гүүрний зүүн талын барилгаас гурван хүнийг эсэн мэнд гаргажээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I хороо, Олимпын гүүрний зүүн талд байрлах барилгад гал гарсан тухай дуудлага өнөөдөр 22:48 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах дөрвөн ангийн 40 гаруй алба хаагч, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Алба хаагчид очиход шинээр баригдаж байгаа барилгын дээврийн дулаалгын хэсэг шатаж байсан бөгөөд унтраах ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Нийгэм, эдийн засагУншигчдад
3

Холбоотой мэдээ