Олимпын гүүрний засвар: энэ сарын 13 хүртэл шөнийн цагаар хөдөлгөөн хаагдана

Олимпын гүүрний хэв гажилтын заадсыг засварлах ажил энэ сарын 5-наас эхэлсэн бөгөөд засварын хугацаанд 862 м авто замын хөдөлгөөнийг шөнийн цагаар түр хааж байна.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр, хөдөлгөөнийг энэ сарын 13-ны өдрийг дуустал 23:00-07:00 цагийн хооронд хаах аж. Иймд иргэд, жолооч нарыг өөр замаар явахыг анхааруулжээ.
Дурдвал, Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл 2016 оны арваннэгдүгээр сараас эхэлж, 1.4 км орчим гүүр, 2.5 км авто зам, инженерийн байгууламжийг барьж, Олимпын гүүрний авто замын хөдөлгөөнийг 2022 онд нээж байсан юм.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

